НОМЫН БАЯР БОЛЛОО


Ахмад зохиолч, яруу найрагч Д.Юмжавын “Жигүүрт хүлгийн домог” хүүхдэд зориулсан номын баяр Хүүхдийн номын өргөөний 5-р давхарт 2017 оны гуравдугаар сарын 10-нд зохион байгуулагдлаа.
Хүлэг морины тухай хууч яриа, домог түүх, үлгэрээс сэдэвлэн бичсэн уг номын баярт зохиолчийн гэр бүл, үр хүүхэд, шавь нар, оюутан ахуй цагт нь хичээл зааж байсан багш СГЗ, орчуулагч Г.Акимаас гадна Хүүхдийн зохиолч О.Сундуй, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нарын хүндэт зочид мөн хүрэлцэн иржээ.
Мөн 84-р сургуулийн 5-р ангийн 50 гаруй сурагч, 24-р сургуулийн 7-Б, 7-Д ангийн нийт 80 орчим сурагч “Жигүүрт хүлгийн домог” номын анхны уншигчид боллоо.

Хүүхдийн номын өргөө

 

Leave a Reply

  • Facebook