ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД БАТЛАН ХАМГААЛАХ ТОВЧООНЫ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭГ УЛАМЖИЛЖ, ДЭМЖЛЭГ ГАРДУУЛАВ

 

Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд “Монгол цэргийн өдөр”-ийг  угтаж хугацаат цэргийн зарим албан хаагчийн ар гэрт Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дэмжлэг үзүүлж, мэндчилгээ  дэвшүүлсэнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа нар 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уламжлан, дэмжлэгийг гардуулж өгөв.  Цэргийн төв эмнэлэгт болсон арга хэмжээнд Зэвсэгт хүчний Хуурай Замын цэргийн командлалын Захиргааны Удирдлагын тасгийн дарга хошууч Т.Амартүвшин, Цэргийн төв эмнэлгийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, “Хаан даатгал” ХХК -ий Иргэдийн даатгалын хэлтсийн дарга Л.Оргил, Иргэдийн даатгалын менежер  Ж.Отгонтуяа нарын албаны хүмүүс байлцлаа.

Цэргийн штаб

 

Leave a Reply

  • Facebook