ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН ХАЯГДАЛ ДУГУЙГ ДАХИН БОЛОВСРУУЛЖ РЕЗИНЕН ХАВТАН ХИЙДЭГ ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛАВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 14 хоног тутамд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн аль нэгэнд иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсч зарим асуудлыг шийдвэрлэж өгдөг билээ. Хотын дарга энэ удаа НЗДТГ-ын байранд иргэдтэй уулзав. Уулзалтад НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Худалдан авах ажиллагааны дарга Э.Болормаа, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Энэ өдрийн уулзалтад ирсэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Мөнхбаяр хаягдал дугуйг дахин боловсруулж, резинен хавтан хийдэг өөрийн компанийнхаа талаар нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Тэрбээр “Энэхүү технологи нь Улаанбаатар хотын хог хаягдал, утааг бууруулахад маш их ач холбогдолтой. Бид нийслэлийн тохижилт үйлчилгээнд өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хямд үнээр гэрээ хийж, нийлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээлээ.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллах бодлого барин ажиллаж байгаа гэдгээ нийслэлийн Засаг дарга С.Батболд тодотгоод “Та бүхэн бүтээгдэхүүн болон үнийн саналаа Үйлдвэрлэл инновацийн газар, Худалдан авах ажиллагааны газар болон бусад холбогдох газруудад хүргүүлэх хэрэгтэй. Дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр бий болгож буй залуустай бид хамтран ажиллах болно” гэв.  Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын ХОНХХэлтэс

Leave a Reply

  • Facebook