БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙН АРЧЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгийн арчлалт хамгаалалтын байдалтай дүүргийн  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн болон “ Тохижилт Үйлчилгээ” ХХК-ний ажилчид хамтран 3 сарын 14 ны өдөр үзлэг шалгалт зохион байгууллаа. Тус шалгалтаар нийт 43 бичил цэцэрлэг, тоглоомын талбай хамрагдсан байна. Тодруулбал 17 дугаар хороо “Булагтай” цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлтүүлгийг засварлаж асаасан байсан ба 19 дүгээр хороо Ар согоотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд камер байрлуулан арчилгаа, харуул хамгаалалтыг сайжруулсан байсан. 16 дугаар хороо Нарны өргөө цэцэрлэгт хүрээлэн, 12 дугаар хороо Булгийн 10 дугаар гудамжны бичил цэцэрлэг болон Булгийн 19 дүгээр гудамжны тоглоомын талбайн гэрэлтүүлгийг засварлаж асаажээ. Мөн төвийн хороодын бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн арчлалт хамгаалалт сайн байсан бол 14 дүгээр хороо 107 дугаар худгийн бичил цэцэрлэгийн резинэн хавтан хуурсан, гулсуур хагарсан зэрэг зөрчил илэрчээ. Шалгалтад хамрагдсан 43 бичил цэцэрлэгийн 2 тоглоомын талбайн арчилгаа цэвэрлэгээ муу байсан ба үлдсэн 41 бичил цэцэрлэгийн арчилгаа цэвэрлэгээ сайн байжээ.

ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook