АРХИВЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн Архивын газраас архивын сургалтыг өнөөдөр зохион байгуулав.

Сургалтаар нутгийн захиргааны байгууллагуудын архивт хадгалагдаж байгаа захирамжлалын баримт бичгүүдэд цахим хувь үйлдэх замаар эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг хангах, архивт нөхөн бүрдүүлэлт хийх, агуулга тодорхойлох шивэлтийг хэрхэн хийх талаар заав.

Сургалтад дүүргийн харьяа 18 хэлтэс алба, 19 хороодын зохион байгуулагч нар хамрагдав.

zurag3

zurag4

Leave a Reply

  • Facebook