ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД “ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЗЭД” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээ Тусгаар тогтнолын талбайд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагт эхэлнэ.

Орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг угтсан арга хэмжээний үеэр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах, Зэвсэгт хүчин, хүчний байгууллагын албан хаагчдын парад зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

Цэргийн штаб

Leave a Reply

  • Facebook