АГААРЫН, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ХИЙГДЭЖ БАЙНА.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 03-03 тоот зөвлөмж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07/01 дугаар тогтоол Нийслэлийн Засаг даргын А/17, А/18 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр НМХГ-аас 48 бүлэг ажлыг 7 чиглэл, төвийн 6 дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсүүд хийхээр төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох” тухай А/17, А/18 тоот захирамж, НМХГ-ын даргын “Агаарын бохирдолд хяналт тавих тухай” тушаал, 02-01/19 тоот удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 18 хороонд нийт 20 улсын /ахлах/байцаагч нар хяналт тавьж ажиллаа. Нийт 247 иргэн, аж ахуйн нэгжид 174 агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйл шатаахгүй байх, стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, үндэсний стандартын шаардлагыг хангасан цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуур ашиглах тухай мэдэгдэх хуудас, 5 албан шаардлага, 1-18 дугаар хороодын Засаг дарга нарт Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллах тухай НМХГ-ын 2017.02.09-ний өдрийн 02-01 /506 тоот албан бичгийг хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийн дэглэмийг мөрдөж ажиллаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын Агаарын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.5 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлэх зэрэг арга хэмжээ авна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Дугуй, хуванцар, хог хаягдал шатаах зэрэг төрөл бүрийн шаталтын процессын үед ДИОКСИН, ФУРАН хий байдлаар ялгарч агаарт 32 хоног, хөрсөнд 10-12 жил, хүний биед 8 жилээс дээш хугацаагаар хадгалагдаж хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах, ургийн тархины хөгжил, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөн оюун ухааны хөгжил бууруулдаг аюултай.

Иймээс иргэн бүхэн утааны эсрэг хамтдаа тэмцэж, зөрчлийн талаарх мэдээллийг 24 цагийн турш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 77775000 шуурхай утсанд ирүүлнэ үү.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook