АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛАВ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй төсөл болон “Эко Тулгат” зуухны талаар төслийг хэрэгжүүлэгчид  Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодын Засаг дарга, Хэсгийн ахлагч нартай  2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр уулзаж  мэдээлэл, танилцуулга хийлээ. 7-11 дүгээр Хорооны Засаг дарга, Хэсгийн ахлагч нартай 9 дүгээр хорооны “Иргэний танхим”-д, 12-15 дугаар хорооны Засаг дарга, Хэсгийн ахлагч нартай 14 дүгээр хорооны “Иргэний танхим”-д, 16-19 дүгээр хорооны Засаг дарга, Хэсгийн ахлагч нартай 16 дугаар хорооны “Иргэний танхим”-д тус тус уулзалт зохион байгуулав.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Leave a Reply

  • Facebook