“БИ ХЭН БЭ” УУЛЗАЛТААР УНШИГЧ ХҮҮХДҮҮД ЖҮЖИГЧИН Э.УУГАНБАЯРЫГ “БАЙЦААЛАА”


Сар тутамд зохион байгуулагддаг “Who am I” буюу “Би хэн бэ” уулзалт, чөлөөт ярилцлага 2017 оны гуравдугаар сарын 15-ны лхагва гаригт Хүүхдийн номын өргөөнөө боллоо. “Би хэн бэ” чөлөөт ярилцлагын энэ удаагийн зочноор Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр оролцож, 5, 24-р сургуулийн 70 орчим сурагчтай халуун дотно яриа өрнүүлж, өөрийн бага насны амьдрал, хүнтэй хэрхэн зөв сайхан харьцах талаар зөвлөж, ажлын туршлагаасаа хуваалцав.
Хүн бусадтайгаа сайхан харилцаатай байх ёстой. Өдөр бүр мэндчилж, нэг нэгэндээ урам өгч байх хэрэгтэй. Та бүхний ирээдүй үнэнхүү гэрэлтэй байгаа шүү. Аливаа зүйлийн сайн сайхан талыг нь олж харахыг хичээгээрэй хэмээн захиж байв.
Энэ уулзалтаас хүүхдүүд ихэд сэтгэл хангалуун, баяр хөөртэй тарцгаалаа.

Хүүхдийн номын өргөө

+3

Leave a Reply

  • Facebook