ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ  

 

Дүүргийн Засаг даргын дэргэд Өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэгтэй орон тооны бус салбар зөвлөл,  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах 3 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Нэг цонхны үйлчилгээний байранд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж ажиллалаа.

Энэхүү арга хэмжээний үеэр “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай Монгол улсын хуулиас “Хэрэглэгч гэж хэн бэ?” зөвлөмж гарын авлага, материалыг 98 хэрэглэгчдэд тарааж, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилтийн талаар санал асуулгын анкет 73 иргэнээс авч ажилласан.

Мөн энэ үеэр иргэдээс 12 өргөдөл гомдол хүлээн авч ажилласан бөгөөд төрлөөр нь авч үзвэл:

  • Гар утасны худалдаа, сүлжээний асуудлаар 4
  • Сууц өмчлөгчдийн холбоотой асуудлаар 2
  • Дэлгүүр, үйлчилгээний төвийн худалдагч нарын харилцааны соёлын доголдол, хугацаа хэтэрсэн чанар муутай хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулж байна гэсэн гомдол 1
  • Нийтийн тээврийн цахим картын талаар 1
  • Агаарын бохирдол утааны талаар 1
  • Гэр хороолол болон гудамжны бохирдлын талаар 1
  • Золбин нохой, муур гудамж талбайгаар явж, хөрс, орчныг бохирдуулж байгаа талаар санал хүсэлт 2

тус тус хүлээн авч ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусган холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар Орон тооны бус салбар зөвлөлөөс мэдээллээ.

Leave a Reply

  • Facebook