“ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЗЭД” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан зохион байгуулсан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Тусгаар тогтнолын талбайд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат үг хэллээ. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб боло Нийслэлийн Боловсролын газрын төлөөлөл, дүүргийн удирдлагууд, сургуулийн захирлууд, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл”  тэмцээний шилдгүүдийг тодруулж шагнал гардууллаа. Мөн Хүндэт харуулын үзүүлэх тоглолт, “Дөл” тэмцээний тэргүүн байруудад шалгарсан салааны сурагчдын үзүүлэх тоглолт зэрэг арга хэмжээ болов.

 

Leave a Reply

  • Facebook