“ДӨЛ” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд зохион байгуулсан цэрэг-спортын “Дөл” тэмцээний шилдгүүдийн шагналыг “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тэргүүтэй дүүргийн удирдлагууд гардуулан өгөв.

“Тэргүүн” байрыг Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургуулийн Б.Цэлмэг захирагчтай салаа, дэд байрыг Р.Ганболд захиралтай 23 дугаар сургуулийн Хүслэн захирагчтай салаа, гутгаар байрыг Ц.Өлзийжаргал захиралтай 72 дугаар сургуулийн Б.Хурцбаяр захирагчтай салаа эзэлжээ.

“Тэргүүний жагсаалч салаа”-гаар  Р.Ганболд захиралтай 23 дугаар сургуулийн Хүслэн захирагчтай салаа, “Тэргүүний гимнастикч салаа”-гаар Х.Батболд захиралтай 37 дугаар сургуулийн Г.Бат-Эрдэнэ захирагчтай салаа, “Тэргүүний аврагч салаа”-гаар Наранбаатар захиралтай 57 дугаар сургуулийн Ц.Түвшинболд захирагчтай салаа, “Тэргүүний тамирчин салаа”-гаар Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургуулийн Б. Цэлмэг захирагчтай салаа, “Тэргүүний авьяаслаг салаа”-гаар Н.Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургуулийн Н.Нямдаваа захирагчтай салаа, “Тэргүүний салааны захирагч”-аар Ж.Баярмаа захиралтай 49 дүгээр сургуулийн салааны захирагч Ц.Ганпүрэв шалгарлаа.

 

Leave a Reply

  • Facebook