ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 015-Р АНГИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ

“Монгол цэргийн өдөр”, Монгол улсад орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын өдөр тохиож байна.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай Зэвсэгт хүчний 015-р ангийн баярын үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж оролцлоо.

Баярын үйл ажиллагааны үеэр Зэвсэгт хүчний 015-р ангийн Техник шалгах албаны дарга Г.Дамдинбазарыг Засаг даргын захирамжаар дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнаж урамшууллаа.

Мөн цэргийн ангийн нийт бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбатын мэндчилгээг уламжилж, Чингэлтэй дүүргээс цэргийн жинхэнэ албанд татагдан тус ангид алба хааж буй дайчдад дурсгалын зүйлс гардуулан өглөө. 

Leave a Reply

  • Facebook