ЗАРИМ ИРГЭДИЙГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАВ

“Нийслэлийн 374 жилийн ой”-н өдрийг тохиолдуулан зарим иргэдийг төрийн дээд одон медалиар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газарт боллоо.

zurag5       zurrag6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 23 дугаар сургуулийн багш Ш.Цэдэв, Цэргийн гавьяаны одонгоор С.Хишигтбаатар, “Алтан гадас” одонгоор тус дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол, 19 дүгээр хорооны өндөр настан Х.Нина, 4 дүгээр хорооны өндөр настан Ё.Галя болон нэр бүхий иргэдийг тус тус шагнасныг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнхбат нар гардуулан өгөв.

7       zurag..

Мөн нийслэл, дүүргээ хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гаргаж ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа, ажилтан, албан хаагчид, иргэдийг шагнаж урамшууллаа.

Дүүргийн “Тэргүүний өрх”-өөр 2 дугаар хорооны Ц.Батбаяр, 17 дугаар хорооны Л.Нэргүй, 7 дугаар хорооны Г.Магвандорж нар шалгарлаа.

zurrag6       zurag8

Нийслэлийн ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ийн эзнээр 12 дугаар хорооны Засаг дарга Ж.Оюунцэцэг, 9 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг, 4 дүгээр хорооны Засаг дарга С.Отгонсүрэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Аврах гал унтраах 10 дугаар ангийн жолооч Ч.Батхуяг нар тодорсон юм.

zurag9zurag10

 

Leave a Reply

  • Facebook