ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбатыг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа нар оролцлоо. Энэ үеэр дүүргээс иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад батлан хамгаалах төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэж байгаа, дайчилгаатай команд штабын тусгай тактикийн хээрийн сургууль, цэрэг татлага зохион байгуулалт зэрэгт   гаргасан амжилтыг нь үнэлж Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбатад  хошууч цол олгосныг ЗХЖШ-ын дарга Дэслэгч генерал Д.Даваа гардуулан өгөв.

Leave a Reply

  • Facebook