“ЭР ЦЭРЭГ-ЭХ ОРНЫ АЛБА” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан цэрэг спортын “Дөл” тэмцээнд тэргүүлсэн ерөнхий боловсролын 23, 24, 72 дугаар сургуулиудын сурагчид Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 151 дүгээр анги, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангиудад зочилж, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.

Хилийн болон аврах тусгай ангиуд сүүлийн үеийн ашиглаж байгаа холбоо, мэдээллийн техник, материал хэрэгслээ дэлгэж, мөн нохойн сургуулилтын бэлтгэл, офицер ахлагч дайчдынхаа урлагийн тоглолтыг сонирхуулсан байна.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook