“АЗ ЖАРГАЛТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО                          

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг угтан хороодын Нийгмийн ажилтнуудаас санаачлан хэрэгжүүлж байгаа 25 бүтээлч ажлын хүрээнд эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, гэр бүлд болон нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг таниулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар мэдлэг мэдээлэл олгох зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Аз жаргалтай эмэгтэйчүүд” сэдэвт лекцийг Дэлхийн Зөн-Монгол ОУБын Хайлааст-ОНХХөтөлбөр, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран зохион байгууллаа. 

Үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн 19 хороодын нийт 96 эмэгтэй хамрагдсан ба лекцийг “Хөтөч Гэрэл” төвийн багш М.Жаргалант эмэгтэйчүүдийн гэр бүлд болон нийгэмд эзлэх байр суурь, гэр бүлийн үнэ цэнийн талаар ярилцаж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах байцаагч, ахлах дэслэгч н.Мөнхтөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар товч мэдээлэл хийлээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook