ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ ХОЁР БАРИМТАТ КИНО ҮЗҮҮЛЛЭЭ


Хүүхдийн номын өргөөнөөс Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цагаа 2017 оны 03 дугаар сарын 17-нд уламжлал ёсоор зохион байгууллаа. Энэ удаагийн кино цагт БГД-ийн “Гурван тамир” дунд сургуулийн 9-р ангийн 28 сурагч багшийн хамт хүрэлцэн ирж, удахгүй болох “Монгол цэргийн өдөр”-т зориулсан эр цэргийн тухай болон усны тухай “Дусал ус ч амьдрал бэлэглэнэ” баримтат кинонуудыг үзэж сонирхов. Номын өргөөний эрхлэгч Ц.Баянмөнх, номын санч Л.Эрдэнэбат нар сурагч хүүхдүүдэд эдгээр кинонуудыг үзүүлж сонирхуулсны дараа харилцан ярилцаж, санал бодлыг нь сонсож, цэргийн алба хаахын ашиг тус, усаа хэмнэхийн үр өгөөжийн талаар мэдээ мэдээлэл хүргэлээ. Киноны дараагаар цэргийн албаны тухай хөвгүүдийн ойлголт өргөжиж, усаа хэмнэхгүй аваас хүн төрөлхтөн биднийг ямар ирээдүй хүлээж буйг ухаарах шиг болов. Энэ нь тэдний “Танай энэ баримтат кинонуудыг хуулбарлан авч болох уу?” гэх хүсэлтээс нь мэдэгдэж байлаа.

Leave a Reply

  • Facebook