ХОРООДОД АЖИЛЛАХ ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТАЙ ЭРГҮҮЛҮҮДЭД МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн тасгаас 1-19 дүгээр хороодын Хэв журмын урамшилтай эргүүлүүдтэй уулзалт зөвлөгөөнийг  2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтын үеэр 2017 оныг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төв /102/-д бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн судалгаа, дүүргийн 25 жилийн ойг угтсан шинэлэг бүтээлч ажил санаачлан зохион байгуулах гэх мэт цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлаар мэдээлэл өгч, хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТАСАГ

 

Leave a Reply

  • Facebook