ҮЛГЭР СОНСОХ ХҮҮХДҮҮДИЙН ТОО ӨССӨӨР БАЙНА

2017 оны 03 дугаар сарын 21-ний 14.00 цагт Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний бага ангийн танхимд зохион байгуулагдсан “Үлгэрийн цаг”-т 50 дугаар сургуулийн 5-Г, 5-Д ангийн 76 сурагч багш нарын хамт ирж оролцлоо. Энэ удаагийн “Үлгэрийн цаг” төлөвлөгөөт бус ажил бөгөөд тухайн ангийн багш, тус сургуулийн номын санчийн хүсэлтээр ийнхүү зохион байгуулагдсан юм. Хүүхдийн номын өргөөнөөс зохион байгуулдаг арга хэмжээнд оролцох хүүхдийн тоо өссөөр байна.

Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook