ЗДТГ-ЫН ДАРГА А.ДАМЦАГДОРЖ ГАЗРЫН АЛБАНЫХАНТАЙ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн Газрын албаны удирдлага, мэргэжилтнүүдтэй 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр уулзлаа. Энэ үеэр ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж  32-ын тойрог буюу дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт зарим иргэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэнийг дүүргийн ЗДТГ-аас яаралтай арга хэмжээ авч таслан зогсоосон зэрэг цаг үеийн холбогдолтой товч мэдээлэл хийж, “Засаг даргын Тамгын газарт ирдэг өргөдөл, гомдлын 40 хувь нь Газрын албатай холбоотой байдаг. Газрын албаныхантай улирал тутам уулзаж, хийсэн ажлыг дүгнэнэ” гэдгийг онцоллоо. Мөн Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд  дүүргийн Газрын албаныхныг идэвх санаачлагатай оролцох,  албан бичиг шийдвэрлэлтэд анхаарах, иргэдэд  төрийн үйлчилгээг  хүндрэлгүй шуурхай хүргэх зэрэг үүрэг, даалгавар өгөв.

 

Leave a Reply

  • Facebook