БҮТЭЭЛ ЭРХЛЭГЧ ИРГЭДИЙН СУДАЛГААГ АВЧ БАЙНА

“Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг анх 2000 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас тунхагласан бөгөөд гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд хэр зэрэг нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна.

“Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж ирсэн бол Монгол Улс 2003 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сард тэмдэглэж иржээ. Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирэх сард болох оюуны өмчийн өдрийг угтаж 19 хорооны улсын бүртгэгчээр дамжуулан оюуны өмчийн бүтээл эрхэлдэг иргэдийн судалгааг авч байгаа тул иргэд та бүхэн сонирхсон чиглэлээр уг судалгаанд идэвхтэй хамрагдана уу. Энэхүү судалгааг хийснээр Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс иргэдийн оюуны өмчийг бүртгэлжүүлэх ажлыг шат дараатай эхлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook