УИХ-ЫН ГИШҮҮН Ө.ЭНХТҮВШИН 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

УИХ-ын намрын чуулганы завсарласан  хугацаанд УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж иргэдтэй уулзаж байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 2017 оны 03 дугаар сарын 23-ны  өдөр 15 дугаар Хорооны “Иргэний танхим”-д тус хорооны иргэдтэй  уулзалт зохион байгуулав. Энэ үеэр Улсын Их Хурлаас баталсан хуулиуд, Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажил, бодлого шийдвэрийн талаар иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, сонирхсон асуултад нь хариулт өглөө.  Уулзалтад дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцлоо.

Leave a Reply

  • Facebook