быстрый займ на карту
Үзсэн: 672

“БИДНИЙ ХОТ-УЛААНБААТАР”-Т 24-Р СУРГУУЛИЙН 7-Б АНГИЙНХАН ОРОЛЦОВ

Хүүхдийн номын өргөөнөөс сард нэг удаа зохион байгуулдаг “Бидний хот-Улаанбаатар” явган аялал, энэ өдөр зохион байгуулагдав. Хуваарийн дагуу “Бидний хот-Улаанбаатар” аялалын багийнхан маань 11.00 цагт Хүүхдийн номын өргөөнөөс хөдлөж, Төв шуудангийн урдуур яваад Үндэсний номын сан орцгоолоо. Үндэсний номын сан хэмээх монголчуудын оюун санааны тусгаар тогтнолын бэлгэдэл болсон их өргөөний Үнэт ховор номын музейгээр зочилж, тайлбарлагч Х.Түмэнбаяр ахаараа Алтан ганжуур Есөн эрдэнийн ганжуур данжуур, монголын хамгийн жижиг ном, одот тэнгэрийн зураг гэх мэт олон ховор нандин бүтээлүүдийн үүх түүхийг сонсоод, цааш өгсөн Энхтайваны гүүрийг гэтлэн Богд хааны ордон музейд очив.
Монгол улсын сүүлчийн хаан болох Богд хаан Жавзундамбын амьдарч байсан энэ ордон монголчуудын хувьд тухайн үедээ хамгийн хүндэтгэлтэй газруудын нэг байсан гэдэг. Өдгөө тэнд эзэн хааны эдлэж хэрэглэж асан эд зүйлсээс гадна түүх соёлын асар ховор нандин үзмэрүүд хадгалагддаг.
Манай аялалын багт энэ удаа ЧД-ийн 24-р сургуулийн Т.Сэлэнгэ багштай 7-б ангийн 28 сурагч нэгдсэн юм.

Leave a Reply

  • Facebook