АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Засаг даргын Тамгын газар, Сөүл эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд ажилтан албан хаагч нарынхаа эрүүл мэндэд анхаарч үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын ажилтан албан хаагчид болон, Засаг даргын тамгын газрын ажилтнууд Сөүл эмнэлэгт эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдаж эмчилгээ үйлчилгээг авч байна. Үзлэгээр лабораторийн шинжилгээ болон, хэт авиан шинжилгээ, дүрс оношилгоо, эмчийн үзлэг гээд олон төрлийн үйлчилгээ багтаж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook