быстрый займ на карту
Үзсэн: 579

НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ӨССӨН ДҮНГЭЭР 114718 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЭВ

Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээний хуваарийг дахин  батлах тухай”  А/4 тоот захирамж 1 дүгээр сарын 09-ны өдөр батлагдсан.

Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна. 2017 оны 1дүгээр  улирлын байдлаар 19 хорооны” Нэг цонхны  үйлчилгээ”-гээр 21531 иргэн үйлчлүүлж 20802  асуудлыг, дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 93187 иргэн үйлчлүүлж 93187 асуудлыг шийдвэрлэжээ. Нийт өссөн  дүнгээр 114718  иргэн үйлчлүүлж  113989  асуудлыг шийдвэрлэсэн байна.

Татварын нэг цэгийн үйлчилгээний тасаг Оранж төвд шилжин байрлах болсноор  Чингэлтэй дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхимын үйлчилгээний зохион байгуулалтад өөрчлөлт орж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл 1,2 дугаар  цонхон дээр хийгдэж байгаа. Мөн  “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхим нь  3 дугаар сарыг дуустал цайны цагаар хаалгаа барилгүй иргэдэд заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook