быстрый займ на карту
Үзсэн: 379

ИНЭЭДМИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН КИНО ЦАГ БОЛЛОО


Хүүхдийн номын өргөөний хамт олон “Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цаг”-аараа дэлхийн кино урлагийн сор болсон инээдмийн жүжигчин Чарли Чаплины амьдрал, намтрыг танилцуулж, түүний тоглосон богино хэмжээний кинонуудаас толилууллаа.
Удахгүй болох инээдмийн баярыг угтан хүүхэд багачууддаа зориулан гаргасан уг киног маань үзэж сонирхохоор  24 дүгээр сургуулийн 6-д, 6-е ангийн 54 сурагч багш Амгалангийн хамт хүрэлцэн ирсэн юм. Бид цаашид цаг үетэйгээ холбоотой мэдээ мэдээлэл агуулсан кино үзүүлэхийг төлөвлөж байна.

Хүүхдийн номын өргөө

 

Leave a Reply

  • Facebook