“СУДЛААЧ – 8” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч нарын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “СУДЛААЧ-8” онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа. Хуралд Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн 50 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар оролцлоо.

“Судлаач – 8 ” онол практикийн бага хурлыг АШУҮИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Д.Мягмарцэрэн, АШУҮИС-ийн Эм судлалын тэнхимийн багш Доктор Б.Батхуяг, АШУҮИС-ийн Морфологийн тэнхимийн багш, доктор, профессор С.Энэбиш нар шүүж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook