ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр болж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдаж явуулав. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн болон дүүргийн Удирдах ажилтны өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг , даалгаврын биелэлтийн талаар Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг, чиглэлийн талаар болон дүүргийн 21 хоногийн нөхцөл байдлын тухай танилцууллаа.  Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат шар усны үерийн болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэх, далан, сувгийн хог, хаягдлыг цэвэрлэх, ногоон байгууламжийн хуваарьт арчилгаа, тордолгооны ажил хийх зэрэг үүрэг, даалгавар өгөв.Мөн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар  цаг үеийн холбогдолтой мэдээлэл, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний  тухай мэдээлэл хийв.

 

Leave a Reply

  • Facebook