НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦОМ АЯЛУУЛНА

“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд иргэд, байгууллагуудыг оролцуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор аялуулдаг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэвт 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гардуулж өгөв.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Чингэлтэй дүүргийн иргэд өмнө зохиогдсон марафон гүйлтийн тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн”-ийг онцлоод  Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээнийг дүүргийн  хэмжээнд зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын Захирамж, хуваарийг мөн гардууллаа.

 

 

Leave a Reply

  • Facebook