ЗОХИОЛЧ-УНШИГЧДЫН УУЛЗАЛТАД 100 ГАРУЙ ХҮҮХЭД ОРОЛЦОВ


Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс сар тутам зохион байгуулдаг “Зохиолч-уншигчдын уулзалт” 2017 оны 03 дугаар сарын 29-нд боллоо. Энэ удаагийн уулзалтад “Ойн субботник”, “Өндөр өвөө”, “Жирийн түүх”, “Чихэр”, “Шинэ айл”, “Найман жаал”, “Зуун даага”, “Амьтадын үлгэр” зэрэг сайхан бүтээлээрээ үе үеийн хүүхэд багачуудын сонирхлыг татаж, тэдний оюуныг мялаасан Хүүхдийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Данигайн Давааням оролцож, хүүхэд багачуудад ном уншихын үр дүн, ямар ном унших нь ашиг тустай талаар өөрийнхөө туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгөв. Тун удахгүй болох Олон улсын Хүүхдийн номын баярыг угтан зохион байгуулсан уулзалтад маань дүүргийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн Баяртуул багштай 5-г ангийн 25, 5 дугаар сургуулийн Гөлгөө багштай 2-в ангийн 54, Сугаржав багштай 8-е ангийн 24 нийт 103 сурагч оролцлоо.
Уулзалт ярилцлагад идэвхитэй оролцсон ангийн хамт олонд зохиолч маань өөрийн өвөө болох өндөр Гонгорын зургийг бэлэглэж, урамшуулсан юм.

Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook