НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэчлэлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгж, иргэд, оршин суугчдын дунд “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих  журам”-ын шинэчилсэн төслийн НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлэг:  2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15. 00 цагаас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бишрэлт зочид буудлын Хурлын танхимд болно.

Хэлэлцүүлэгт:

  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүд
  • Хороодын Засаг дарга нар
  • Иргэд, оршин суугчдын төлөөлөл тус тус оролцохыг урьж байна

   ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook