“АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн 19 хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багийн гишүүдэд “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон хороодын урьдчилан сэргийлэх багийн гишүүд үйл ажиллагааны нэгдсэн зорилго чиглэлтэй болох зорилготой юм.

Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон Улсын Ерөнхий прокурорын газар, дүүргийн прокурор, шүүх цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нар оролцож мэдээлэл хийлээ.

Мөн дүүргийн 19 хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багийн гишүүд нийт 120 гаруй хүн оролцлоо.


 

Leave a Reply

  • Facebook