“НОМТОЙ БОГЦ” ЯВУУЛЫН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ


Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. 2017 оны 03 дугаар сарын 30-нд тус номын өргөөний эрхлэгч Ц.Баянмөнх, номын санч Л.Эрдэнэбат нар тус төрийн бус байгууллагын сургалтын төвд 35 ном бүхий “Номтой богц”явуулын номын сангийн үйлчилгээг хүргэлээ. Тус байгууллага нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж ардын дуу, хөгжмийн дугуйлан хичээллүүлж, урлаг соёлын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, сургалт явуулдаг юм.
Нийтдээ 40 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг тус ТББ-д “Номтой богц” явуулын номын сангийн үйлчилгээ 14 хоногийн дараа мөн хүрч, тус төвийн хүүхэд багачуудын саналын дагуу өөр шинэлэг номоор үргэлжилнэ.

Хүүхдийн номын өргөө

 

Leave a Reply

  • Facebook