ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА ЭХЭЛЛЭЭ

Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа өнөөдөр улс орон даяар эхэлж байна. Судалгааны нээлтийг улс орон даяар харьяа дүүрэг хороод дээр нэгэн зэрэг нээлт хийж байна. Чингэлтэй дүүргийн хувьд 40.589 мянган өрх, 158.014 иргэнтэй. 2013 онд явагдсан Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд нийт 35 мянга гаруй өрх хамрагджээ. 3 жил тутамд шинэчлэн зохион байгуулагддаг Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа 03 дугаар сарын 31-ны өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал явагдана.

Энэ удаагийн судалгаагаар улсын хэмжээнд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн 80 хувийг хамруулах юм. Чингэлтэй дүүрэгт нийт 28.759 өрхийг хамруулахаар төлөвлөөд байна.

Дүүргийн хэмжээнд багийн ахлагч 19, тоологч 131, шивэгч 19, хөтөч 193, жолооч 5 нийт 367 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар бэлтгэгджээ.


Leave a Reply

  • Facebook