ЭМЧ, АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Дэлхийн эмч нарын баярын өдөр, Эрүүл мэндийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа дүүргийн Эрүүл мэндийн төв болон хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн 28 эмч эмнэлгийн мэргэжилтэн нарыг Дүүргийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тамгын газрын дарга А.Дамцаг дорж, НХХ-ийн дарга Т.Ням-Очир, ЭМТ-ийн орлогч дарга Х.Чинзориг нар оролцлоо.

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН “ЧАНДМАНЬ” ОДОН:

Тэгш-Өлзий ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан Ц.Эрдэнэзаяа

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР

Энэрэнгүй үйлс ӨЭМТ-ийн их эмч М. Оюунчимэг,    Шэжиддүг ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан Г.Жавзансүрэн

 ДҮҮРГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР

Эрүүл мэндийн төвийн ХДХВ, ДОХ, БЗДХ-ын их  эмч М.Доржпагма, Эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Н.Жавзанпагма,         Эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн их эмч Л.Нарантуяа, Эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга Л.Уяахүү, Эрүүл мэндийн төвийн Лаборант Б.Цэрэнчимэг

 ДҮҮРГИЙН “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР МЕДАЛЬ”-ИАР

Эрүүл мэндийн төвийн Халдвартын их эмч Д.Эрдэнэжаргал, Эрүүл мэндийн төвийн Дотрын их эмч   Т.Сувд, Эрүүл мэндийн төвийн Нарийн бичиг Н.Оюунчимэг нарын 7      хүнийг

ЗАСАГ ДАРГЫН “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР

Эрүүл мэндийн төвийн Чих, хамар, хоолойн их эмч Т.Ууган-Эрдэнэ, Эрүүл мэндийн төвийн Сүрьегийн их эмч         Ч.Хандсүрэн , Эрүүл мэндийн төвийн Нүдний их эмч А.Дариймаа нарын 7 хүнийг

ЗАСАГ ДАРГЫН “БАЯРЫН БИЧИГ”-ЭЭР

Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн их эмч Д.Цэрэнбаатар, Эрүүл мэндийн төвийн Дотрын их эмч,    Э.Золжаргал, Эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн их эмч Б.Мөнхнасан нарын 9 хүнийг шагнаж урамшууллаа.

 

Leave a Reply

  • Facebook