ДҮҮРГИЙН НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРЛАА

 

Чингэлтэй дүүргийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний  өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн  үр  дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн   нэгтгэсэн тайлан, илчлэл тодруулгад тайлагнасан  үлдэгдэл,  ажил  гүйлгээнүүд  холбогдох   хууль,   Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /УСНББОУС/,   түүнд    нийцүүлсэн   Сангийн  сайдын  баталсан  заавар, журмуудын дагуу  материаллаг  алдаагүй, үнэн, зөв,  шударга  илэрхийлэгдэж “Зөрчилгүй  санал  дүгнэлт”-ийн   Нийслэлийн Аудитын газрын   2017  оны  3  дугаар  сарын  24-ний  өдрийн  803  дугаар Аудитын гэрчилгээг  Нийслэлийн  Аудитын  газрын  дарга  С.Энхбаатар дүүргийн  Засаг дарга   бөгөөд  Төсвийн  ерөнхийлөн  захирагч Ж.Эрдэнэбатад  2017 оны 3 дугаар  сарын 31-ний өдөр   гардуулан өглөө.

Тус дүүрэг нь   2010 оноос хойш 7 жил  дараалан “Зөрчилгүй санал дүгнэлт”-ийг авч   ажилласан  амжилттайгаар  түүхт  25  жилийн  ойгоо  угтаж  байна.

 

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

2017 оны 3-р сарын 30-ны өдөр

 

Leave a Reply

  • Facebook