БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД 1750 ИРГЭН ОРОЛЦОВ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01-р сарын 04-ны өдрийн А/04 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалаар, дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны А/17 тоот “Нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу хаврын бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг  дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлуулан дүүргийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээний удирдамж, төлөвлөгөөг Тамгын газрын 7 хэлтэс, дэргэдэх 17 хэлтэс, албад, 1-19 хороо, сургууль цэцэрлэгүүд, Сууц өмчлөгчдийн холбоод, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн бэлтгэл ажлыг ханган ажилласан байна. Улаанбаатар хотын ЗАА-ны ТХХУХ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “Шинэ тосгон” ТББ-ууд хяналт тавин ажиллав. 

Их цэвэрлэгээнд  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх 17 хэлтэс албадын 90 гаруй албан хаагч, 1-19 дүгээр хорооны 300 орчим  иргэн, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ний харьяа иргэдийн бүлгийн 70 иргэн,  дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 800 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн, 81 Сууц өмчлөгчдийн холбооны 130 ажилтан, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 84 ачигч, жолооч болон 103 зам талбайн үйлчлэгч оролцож нийт 1750 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 436.356м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хамруулан цэвэрлэлээ.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Leave a Reply

  • Facebook