“ОЮУТАН ЦЭРЭГ”-ҮҮД ОНОЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэллээ. Энэхүү сургалтад Чингэлтэй дүүрэгт байрлах Соёл урлагийн их сургууль, түүний харьяа сургуулиуд, Улаанбаатар эрдэм их сургууль, “Энэрэл” анагаах ухааны их сургуулиудад  журмын дагуу сонгон шалгаруулалт,   эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн 34 оюутан цэргийн анхан шатны мэдлэг олгох онолын сургалтуудад хамрагдаж байна. 2017 оны сургалтын онцлог нь  “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.

Цэргийн штаб

 

Leave a Reply

  • Facebook