“АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газраас хамтран “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд  Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга, зөвлөлийн дэд дарга Ж.Эрдэнэбат, Улсын Ерөнхий Прокурорын газрын сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор, криминалогич Г.Оюунболд, ИТХ-ын ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн, А.Дамцагдорж, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү,Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, дэд  хурандаа, зөвлөлийн гишүүн Д.Сүрэн, Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа, зөвлөлийн гишүүн  Б.Сүхбат, Онцгой байдлын хэлтсийн дарга ,хурандаа, зөвлөлийн гишүүн  Я.Жаргалсайхан, дүүргийн Прокурорын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Булганцэцэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  ЭХАШ-ийн Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Одхүү, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  М.Цэцэгээ, бусад албаны хүмүүс, 19 хорооны урьдчилан сэргийлэх багийн нийт 120 гаруй гишүүд оролцлоо.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 15 гишүүн, 19 хорооны урьдчилан сэргийлэх багийн 95 гишүүн, Урамшилт эргүүл 25, Гудамж байрны нийтийн эргүүл 700 гаруй  нийтдээ 800 гаруй хүн баг болон ажиллаж байна.

Түүнчлэн дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас баримтлах бодлого, чиглэл, 2017 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар  хэв журам, гамшиг осол, тохижилт бүтээн байгуулалт,эрүүл мэнд, боловсролын  салбарын талаарх нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл хийн ажиллалаа.

Зөвлөгөөний төгсгөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар зөвлөлдсөн оролцогчдын санал хүсэлт, дүгнэлт, тэмдэглэлийг үндэслэн гарсан ЗӨВЛӨМЖ-ийн төслийг дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Энэхүү зөвлөмжийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар цаашид бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

 

 

 

Leave a Reply

  • Facebook