ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНД ХҮҮХДИЙН ХӨЛ ТАТРАХГҮЙ …


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ээлжийн амралт эхлээд сурагч хүүхдүүд Хүүхдийн номын өргөөг зорих нь цөөрсөн хэдий ч ирэх намраас эрдмийн мөр хөөх бяцхан дүү нар нь Хүүхдийн номын өргөөгөөр зочилсоор байна. Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгийн О.Баасанжав багштай ахлах Б бүлгийн 35 хүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 04-нд Хүүхдийн номын өргөөнд ирж, багш нараараа ном уншуулж, үлгэр сонсож, шагайгаар наадаж цагийг хөгжилтэй өнгөрөөлөө.

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook