НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа  худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэх зорилгоор  тус журмын шинэчилсэн төслийн “НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 04 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт  Чингэлтэй дүүрэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 250 аж ахуйн нэгжийн төлөөлөл болон иргэд,  Хороодын  Иргэдийн Нийтийн хурал, Хороодын  Засаг дарга, Засаг даргын Ажлын албаны дарга нар  нийт 292 хүн оролцлоо.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Leave a Reply

  • Facebook