ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД “ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

                                                                                            

Сүүлийн жилүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд багачууд өртөх хандлага ихэсч байгаа тул 2017 оны 4 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд 10:00-15:00 цагт “Хүүхдийг зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх өдөр” өдөрлөгийн арга хэмжээг Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран зохион байгуулна. Эцэг, эхчүүд, хүүхэд, залуучууд, нийт иргэдийг өргөнөөр оролцохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.

Өдөрлөгийн үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж, гарын авлага материалаар хангаж ажиллана.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook