быстрый займ на карту
Үзсэн: 546

ЁСЛОЛТОЙ БҮРТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 10-р хорооны улсын бүртгэгч Р.Нагашбай нь дүүргийн 25 жилийн ойн хүрээнд залуу гэр бүл, тэдний нийгэмд хандах хандлага, үзэл суртлыг монгол ёс заншлаар төлөвшүүлэх зорилгоор тус хорооны иргэдэд бүртгэлийн чиглэлээр болон хүүхдийн эрүүл бойжих тухай зөвлөмж хүргэж, шинэ төрсөн хүүхдийг ёслолтой бүртгэх үйл ажиллагааг 2017.04.04-ний билэгт сайн өдөр Чингэлтэй дүүргийн соёлын төвд зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах улсын бүртгэгч буюу тасгийн дарга Г.Хулан, хяналтын улсын байцаагч Б.Энхмэнд, Чингэлтэй дүүргийн соёлын төвийн дарга А.Лхагвадорж, “Мөнхбаясгалант” өрхийн эмнэлгийн ахлах сувилагч Д.Оюунжаргал, ахмад настай 9 хүүхэд төрүүлж өсгөсөн иргэн Д.Цэрэндэжид, “Сэргэлэн божуухай” цэцэрлэгийн хүүхдүүд оролцлоо.

 

 

 

Leave a Reply

  • Facebook