быстрый займ на карту
Үзсэн: 822

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ-аас 1, 2, 3 дугаар хороодын Засаг дарга нар, Сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудтай Хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээ 2017 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр боллоо. Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Хамтран ажиллах гэрээ байгуулсантай  холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудад хандан хэлсэн үгэндээ “ Сууц өмчлөгчдийн холбоод дүүргийн 25 жилийн ой хүрээнд санаачлагатай ажиллах, иргэддээ хүрч үйлчлэх, Сууц өмчлөгчдийн холбоотой холбоотой хууль эрх зүйн шинэчлэлд санал, хүсэлтээ өгч идэвхтэй оролцох, нутгийн төр, захиргааны байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийн хамтын ажиллагааг уялдуулахад анхаарах”-ыг онцолж, үүрэг, чиглэл болгов.

Хамтран ажиллах гэрээнд Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од 1, 2, 3, 4, 5 дугаар Хороодын Засаг дарга нар болон Сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудтай гэрээ байгууллаа.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Leave a Reply

  • Facebook