быстрый займ на карту
Үзсэн: 727

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “СПОРТ НААДАМ-2017” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан албан хаагчдын дунд дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2017” тэмцээнийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр 03-ны өдрүүдэд амжилтай зохион байгууллаа. Тус тэмцээнийг ерөнхий боловсролын сургуульд Сагсан бөмбөг, Волейбол, Шатар, Ширээний теннис, Үндэсний бөх гэсэн төрлүүдээр, цэцэрлэгт Волейбол, Шатар, Ширээний теннис гэсэн төрлүүдээр зохион байгуулж бага онооны системээр багийн дүнг гаргасан байна.

Тэмцээний I байрыг 5 дугаар сургууль, 155 дугаар цэцэрлэг, II байрыг 17 дугаар сургууль, 173 дугаар цэцэрлэг, III байрыг 117 дугаар сургууль, 31 дүгээр цэцэрлэг тус тус эзэллээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook