быстрый займ на карту
Үзсэн: 855

ХОРООДЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА НАРТ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГӨВ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн Хороодын Ажлын албаны дарга нартай 2017 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр уулзлаа. Энэ үеэр  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураалт, Агаарын бохирдлын төлбөр болон Авто зам ашигласны  төлбөр хураах ажлын  явцын талаар мэдээлэл сонсч, үүрэг, чиглэл  өгөв. Дүүргийн  Замын цагдаагийн хэлтэс, Татварын хэлтсээс Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураалт, Агаарын бохирдлын төлбөр болон Авто зам ашигласны төлбөр хураах ажлын явцын тухай  мэдээлэл сонслоо. Мөн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат Хороодын Ажлын албаны дарга нарт цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж, үүрэг, даалгавар өгөв.

 

Leave a Reply

  • Facebook