“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОРЧНЫ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд  дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Батлан хамгаалах яамны харьяа “Бөртэ” Төрийн өмчин үйлдвэрийн газар, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хамтран “Үйлдвэрлэлийн орчны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоо” сэдэвт  үзүүлэх сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр “Бөртэ” ТӨҮГ-т зохион байгуулж,  нээлтэд дүүргийн Засаг даргын Орлогч, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга Ж.Лхагвасүрэн оролцлоо.

Сургалтад оролцогсод “Бөртэ” ТӨҮГ-ын товч танилцуулга, үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, орчны аюулгүй ажиллагааны талаар танилцуулж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн орчны аюулгүй ажиллагааны талаар санал солилцов. Сургалтад дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн  гишүүд, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл, “Бөртэ” ТӨҮГ-ын төлөөлөл оролцов.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Leave a Reply

  • Facebook