АНГИЛАЛ АХИУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛАВ

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар “Арсайхан” ХХК-тай хамтран жолооны авто сургуульд дайчилгааны бэлтгэл нөөцийн 10 үүрэгтэнг В-С ангилал ахиулах мэргэжлийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж үнэмлэхийг гардуулан өглөө. Энэхүү үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжих “Хамтдаа хөгжье” хөтөлбөрт тусгагдсан “Иргэдийн оролцоог хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, Ажил идэвхтэй хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах” зорилгод нийцсэн ажил болж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook