ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД ГАР ЗУРАГ, ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Татварын Ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлалаа. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрүүдийн хүрээнд ирээдүйн татвар төлөгч сурагчдад татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг билээ.

#Хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 04-нөөс 22
#Хэрхэн оролцох: Тухайн аймаг, дүүргийнхээ Татварын хэлтэст бүтээлээ хүргэж өгнө
#Тавигдах шаардлага:
Бичлэгийн хэмжээ: А4 хэмжээтэй, 2-оос илүүгүй хуудсанд багтааж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримталж бичсэн байна. /Фонт Arial, size 12, мөр хоорондын зай 1.5, хуудасны дээд доод талаас 2.5 см, баруун зүүн гар талаас 2.5 см зай авна./
Бүтээлийн хэмжээ: 40х60 хэмжээтэй ватум цаасан дээр өнгө ялгаж зурсан байна. /Ватум цаасны дээд, доод талаас 5 см, баруун, зүүн талаас 5 см зай авна./

#Шагналын сан
Зохион бичлэг
Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /200 000 төг/
Хоёрдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /150 000 төг/
Гуравдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /100 000 төг/
Тусгай байр-5, Өргөмжлөл, мөнгөн шагнал /50 000 төг/
Гар зураг
Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /250 000 төг/
Хоёрдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /180 000 төг/
Гуравдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /150 000 төг/
Тусгай байр-5, Өргөмжлөл, мөнгөн шагнал /50 000 төг/

Leave a Reply

  • Facebook